“Хос мастер” шатрын академиас зохиох тэмцээний хуваарийн дагуу 2012 оны 1-р улиралд явагдах бодлого бодолтын онлайн уралдаанд дараах даалгаврууд өгөгдөж байна.



Уралдааныг дүгнэхэд даалгавруудын шийдийг зөв олсон эсэх, эхний нүүдлийн зорилго (занал буюу цугцванг) болон хамгаалалтын сэдэвт хувилбаруудыг бүрэн заасан байдал, зохиогчийн санааг тодорхойлсон, зохиосон бодлого нь шаардлагуудыг аль хир хангасан зэргийг гол үзүүлэлт болгох бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд бодсон (хариу ирүүлсэн) хугацааг тооцно. Оролцогчид хариугаа ЗӨВХӨН ГАНЦ УДААГИЙН!! захиагаар 2012-02- 29ний дотор togookhuu_l@yahoo.com хаягаар өөрийн овог нэр, спортын цол зэрэг, байгууллага буюу нутаг дэвсгэрийн харъяаллын хамт ирүүлнэ үү.
Уралдааны дүнг 2012 оны 3-р сарын 05ны дотор гаргаж www.hosmaster-chess.mn сайтад мэдээлэх бөгөөд эхний 3 байрт шалгарсан бодогчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна
“ХОС МАСТЕР” ШАТРЫН АКАДЕМИ 2012-01-28
Нэмэлт тайлбар: Цагаан эхлэн нүүж хар талаар өөрийн ноёноо албадан мадлуулахыг урвуу (self #) мад, хар эхлэн нүүж цагаан талд туслан өөрийн ноёноо мадлуулахыг хамжаа (help #) мад гэнэ. Шатрын бодлогын төрлүүд, бодлогын нүүдлүүд, тавигдах шаардлага зэрэг бодлого зохиомжийн талаарх зарим мэдээлэл, бодлого бодох зөвлөгөө зэргийг манай www.hosmaster-chess.mn сайтын “Уран мад” болон www.mongolchess.com -ийн “Бодлого зохиомж” буланд тус тус үзнэ үү.